Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?

2017 оны 06-р сарын 28 өдөр, 12 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
v5vfy9ssbf

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, сонгуулийн дүнг “засварласан” мэтээр олон нийт, сонгогчдод хандан мэдэгдсэн.

   Улмаар МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд санал хураалтын дүнд нөлөөлсөн мэт ойлголтыг сонгогчдод төрүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнгийн дараа хийсэн мэдэгдэлдээ гурван намын эрх бүхий ажиглагчдын оролцоотойгоор санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгийн аймгийн холбогдох хэсгийн санал хураалтыг гар аргаар хяналтын тооллого хийхэд санал нэгтэйгээ мэдэгдсэн.  Тиймээс МАН-аас Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг дахин тоолуулах санал гаргах магадлалтай байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Н.Хулан

breakingnews.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.