ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хувь хүний хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 61-р сургуулийн 43 багшид Залуучуудын Хөгжлийн Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт явууллаа. Сургалтаар ЕБС-ийн багш нар хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаарах, яагаад анхаарах ёстой, хувь хүний хөгжлөө дээшлүүлэх ямар боломж байгаа талаар ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Ажлын ачаалал ихтэй, хувь хүний хөгжлөө хөгжүүлэх тал дээр цаг гаргах боломжгүй байдаг багш нарт зориулан сургалт явуулсан нь цаг үеэ олсон ажил боллоо гэдгийг сургалтад суусан багш нар онцолж байлаа.
МЗХ-оос сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй залуу багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тус 61-р сургуулийн багш Б.Доржрагчаа “Оны шилдэг сургалтын менежер”-ээр шалгарсан. МЗХ 2017 онд “Залуусаа Нэмье” уриан доор ажиллаж, олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө цаг наргүй ажлын ачаалалтай ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч руу чиглэсэн ажлын нэг энэ юм.
ЕБС-ийн багш нарт “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт явууллаа
2017 оны 02-р сарын 06 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )