- Хэрэглэгчдийн итгэл найдвараар жигүүр хийж, мэдээлэл олох, боловсруулах, түгээх ажилд мэргэжлийн үнэ цэнийг ямагт нэмэгдүүлж, соёлтой, ёс зүйтэй хамтын ажиллагааг эрхэмлэж салбартаа тэргүүлэх нь бидний чин хүсэл юм.
- Бид инновацийг дэмжин мэдлэгийн эдийн засгийг бий болгоно.
- Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй үедээ илүү сайныг үлдээнэ.
Танилцуулга
Алсын хараа
Эрхэм зорилго
Нийгмийн үнэт зүйлийг хамгаална.
Үнэт зүйл
- Мэргэжлийн ёс зүй
- Редакцийн хараат бус байдал
- Хариуцлагад тулгуурласан эрх чөлөө
Эрхэмлэх зарчим
- Оюуны өмчийг эрхэмлэнэ
- Хэрэглэгчийг дээдэлнэ
- Харилцан бие биенээ хүндэтгэнэ
- Ёс зүйгүй сэтгүүлзүйгээс татгалзана
- Захиалгат сэтгүүлзүйгээс татгалзана
- Улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн хэрэгсэл болохоос татгалзана
Баримтлах ёс зүй
Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
Монголын Сэтгүүлчдийн Мэргэжлийн Ёс Зүйн Зарчим
Ардчилсан нийгэм дэх иргэний үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэж сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан энэхүү зарчимд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин баримтална.
Үүнд,
- Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
- Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй. /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/
- Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.
- Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй.
- Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.
- Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авлига авахгүй.
- Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.
- Хүмүүсийн хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй. /улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/
- Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.
- Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.
- Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.
- Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
- 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авахгүй.
- Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
- Мэдээллийн эх сурвалжаа нууцална.
- Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.
Монголын Сэтгүүлчдийн 15 дугаар Их Хурал
2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр